Monday, September 5, 2011

Яарч сууна би таньруугаа.

Хөврөшгүй энэ ертөнцийн нэг өдөр хөврөхөд
Хонгорхон таньруугаа би яаран баясана.
Уйдахгүй нэгэн наран буцахад би
Уяхан таньруугаа би яаран дэнсэлнэ.
Хальтарч, гэнэдсэн зүүрмэгхэн өдрүүдэд
Ханилж та минь намайгаа түшдэгсэн.
Уйлан гомдсон тэнэгхэн мөчүүдийг минь
Уучилж намайг аргаддагсан та минь.
Ухаарал хайрласан харцыг тань ажин суухдаа
Ундууцаж би чамаасаа нэгэнтээ халшираагүй ээ.
Уяхан үгсээр намайгаан хайрладаг болхоор тань
Урваж би таниасаа сэтгэлээн буруулаагүй юм.
Бие сэтгэл минь таньруугаа тэсхийн аргагүй яарч байна.

2011 оны 04 сарын 06
Метро-нд.

2 comments: