Thursday, April 23, 2009

Ehiin tuhai ulger

Миний ажилладаг долоон давхар саарал байшингийн ойролцоо нэгэн эмэгтэй байнга л тамхи ширхэглэн зарж суудаг юм. Ширэлдэж арзайсан ширүүн хар үсээ ширхэг гутлын үдээсээр боосон тэр эмэгтэйн хувьд амьдрал тийм ч нигүүлсэнгүй байгаагүй гэдэг нь илт.Нэгэн цагт гоо охин байсан ягаахан хацар нь дөрвөн улирлын тогтворгүй аалинд хууртагдан хуурайшаад, хэн нэгний өмнө ичингүйрэн нуугдасхийж байсан охин хонгор нүднийх нь гал цог цагийн салхинд онгож унтраад догшин, хэнэггүй, хүйтэн зэвэргэнээр орчноо зэрвэсхийн хараад, мойногтон эвдэрч хумсанд нь хир шигсэн ясархуу хар хуруунуудаараа хайрцаг тамхийг сурамгайхан задлаад өөрийнх нь хуруунаас ч бохир байж мэдэх хэдэн бор цаасны төлөө цаг наргүй ажилладаг байлаа. Бүсгүй хүнийх нь хувьд хүндэтгэн өрөвдье гэвч сэтгэл өчүүхэн ч уярахааргүйгээр амьдрал түүнийг нурааж сүйтгэсэн ажээ. Өвлийн жихүүн жаварт хуруугаа хөлдөөх дөхөн суугаа тэр эмэгтэйн царай зүсийг тамхи татдаг цөөн хэдэн хүн ч анзаарч хардаггүй биз. Тийм л нэгэн хахир өвлийн өглөө хэвшил ёсоор тамхи ширхэглэгч эмэгтэйн дэргэд хөлсний унаанаас буугаад ажлынхаа дулаан байр руу яаран алхаж байхдаа би нэгэн чимээ сонссон юм. Хэн нэгэн бяцхан хүүхдийн эхээ загнан уурсан хашгирах тэр дуунаар эргэн харвал тамхи ширхэглэгч авгайн дэргэд 10 гаруй насны боломжийн хувцастай жаалхүү зогсоод хамаг барааг нь талаар нэг тараан хаяад хөлөөрөө няцлан гишгэлж байгаа харагдав. Хүүг харвал энгийн хэрнээ чамин тоноглолтой богино хүрэм өмсч, элдэв дээс үдээсээр гоёсон дэгжин үүргэвч үүрч, нэлээд зузаан ултай “nike” фирмийн цагаан пүүз өшиглөжээ. -Та ичихгүй байна уу? Дандаа гудамжинд шившиг болоод сууж байх юм. Би ичиж байна, мэдэв үү. Би таниас ичиж байна. Ийм балиар царайтай юм байж намайг хүүхдүүдтэй явж байхад битгий “Ээж нь, ээж нь” гэж гайхуулаад байгаач гэж тэр жаал бачимдан хашгирч газраар нэг цацагдсан тамхинуудыг гишгэлэн дэвхцэв. Тэр үнэхээр ямар нэг зүйлээс ихэд ичсэн бололтой минчийтлээ улайсан байх бөгөөд орчин тойрноо ч анзаарах сөхөөгүй бачимдан харуусч байгаа бололтой. Харин тамхи ширхэглэгч авгай будаа тонших саарал тагтаа мэт газар суугаад жаал хүүгийн тарааж цацсан тамхинуудыг дуугүйхэн түүн авах аж. Тэдний чимээ шуугианыг өглөөний ажилдаа яарсан хүмүүс төдий л хайхрахгүй байгаа бололтой тэрүүхэндээ саатасхийн ажих авч төдөлгүй тус тусынхаа замыг хөөн явцгаана. Хүү хэсэг зуур тийнхүү дэвхцэн уурсаж байгаад огцом эргэн зүүн зүг рүү гүйхэд авгай араас нь “Ми¬ний хүү, мөнгө авахгүй юм уу? Ээжийн хүү ээ” гэж царайчлан хашгирсаар хоцров. Харин жаалхүү түүнийг нь сонсоогүй юм уу эсвэл сонсохыг ч хүсээгүй байртай эргэж ч харалгүй чигээрээ хурдлан гүйсээр булан тойрлоо. Маргааш өглөө нь би урьдын адил хөлсний унаагаар ажилдаа ирээд дотогш орохоор алхаж явахдаа гэнэт тэр гудамжинд ямар нэг зүйл дутуу байгааг мэдрээд эргэн харав. Анзаарвал тамхи ширхэглэн зарж суудаг эмэгтэйн суудал хоосон байх агаад тэр анх удаа энэ өдөр ажилдаа ирсэнгүй. “Тэр хаачсан юм бол?” гэсэн сониуч бодол өдрийн турш толгойд эргэлдэж, өрөөнийхөө цонхоор суудаг газрыг нь харуулдсаар өдрийг өнгөрөөв. Yдшийн бүрий болсон ч тэр ажилдаа ирсэнгүй. Магадгүй тэр хүүдээ таалагдах гоо сайхныг эрж олохоор хаа нэг тийшээ явсан ч юм бил үү?Ийм бодол толгойд орж ирэх мөчид би нөгөөх удтал эрж хайсан эхийн тухай сэдвээ хаа нэгтэйгээс тэмтэрсээр татан гаргаж ирэв. Ингээд үеийн нөхдийнхөө дэргэд царай муут ээжээрээ “Миний хүү” гэж дуудуулах дургүй тэр жаалд зориулсан зохиолоо бичихээр үзгээ шүүрэн авлаа. Эхийн тухай үлгэр яг эндээс эхэлнэ.Цаг үеийн тухай асуудлыг энэ удаад түр хойш тавья. Тэр бүсгүй газар дээр санаж сарвайх цорын ганц хүүтэйгээ амьдран суудаг байсныг л онцлон санах хэрэгтэй. Тэр хүүд аав байсан эсэх тухай, тэр бүсгүйд садан төрөл байсан эсэх тухай ч энд үл өгүүлэх болно. Гагцхүү өглөөнөөс үдшийн бүрий болтол өнөөх бүсгүй хүүгийнхээ төлөө борви бохисхийлгүй ажиллаж, хүмүүсийн нүдэнд навсархай муу хувцастай, сэгсгэр үс, үрчлээт бор царайтай харагдах бөгөөд гоо үзэсгэлэн битгий хэл эмэгтэй хүний тухай яриа ч өрнүүлэхийг зөвшөөрч боломгүй үзэмжгүй нэгэн байсныг мэдэх юм. Бүсгүйн амьдралын хамаг утга учир, баяр баясгалан, үгээгүй ядуу амьдралынх нь гэрэл гэгээ нь мэдээж хүү байлаа. Бүсгүй өглөө эрт босож навсархай саарал хүрмээ углаад, гартаа нөхөөстэй тааран бээлий углаж аваад хаалга онгойлгож, эцэс төгсгөлгүй гуйланчлалын ертөнцөд хөл тавьдаг байв. Харин хүү саяхан түлсэн галын илчинд хацраа ягааруулан нойрсож, ээжийнхээ үнэр шингэсэн халуун хөнжилд тухлан нойрссоор үлдэнэ. Ийнхүү өдөр хоног эх хүү хоёрт өршөөлгүй хатуу хандсаар авч сар жилүүд юу ч болоогүй мэт урсан өнгөрсөөр байжээ. Хүү төдөлгүй өсөж том болоход бүсгүй санаж сарвайх ганц үрээ бусдын жишгээр эрдэм номтой, өмсөх хувцастай хүн болгохоор зориглож, жирийн хүүхдүүдийн нэгэн адил дутаж гуцах юмгүй бүрэн хувцаслаад анхны хичээлд нь хүргэж өгөв. Хүү ч бусдаас дутахгүйг хичээн ном эрдэмд шамдсаар хэдийнэ таван жилийг ардаа өнгөрүүлжээ. Тэр хүүд ээж, аав байдаг гэдгийг хэн ч мэддэггүй төдийгүй тэгтлээ их сонирхдоггүй байсан тул хүү ээжийнхээ оёж өгсөн дэгжин хүрмийг өмсөөд өглөө бүр сургууль руугаа баяр хөөртэйгээр явдаг байлаа. Нэгэн өдөр хүү хичээлээ тараад үд дундын алдад үеийнхээ нөхөдтэй элдвийг хүүрнэн алхаж явтал зам дээр алхаж явсан ганган хувцастай эрхэмсэг эр алгаа тосон суусан нэгэн гуйлгачин эмэгтэйг учиргүй зандран загнаад хүмүүсийн өмнө шившиглэн доромжлохыг хүүхдүүд олж харжээ. Тэр эмэгтэйн сэгсгэр үс, өнгөгүй бор царай, үзээрийн муухай хувцас, хир даг болсон хар хуруунуудыг харсан хүүхдүүд шоолон инээлдэж, чулуугаар шидэн элдэн хөөж гарав. Харин жаалхүү л газарт хадагдсан мэт дороо зогсох бөгөөд олны нүдэнд доромжлогдон гутаагдсан тэрхүү гуйланч эмэгтэйн зүг жигшил зэвүүцэл дүүрэн нүдээр харан зогсож байлаа. Хүүхдүүд жаалхүүгээс өөрсдийн адил тэрхүү нийгмийн хог буртаг болсон эмэгтэйг хөөн зайлуулахыг хүсэв. Гэтэл бүсгүй хүүхдүүдийн зүг эргэн хараад хэсэг зогсож байснаа гэнэт шившиглэн доромжлогдсон бүхнээ умартаж, гуниггүйгээр инээмсэглээд “Өө, миний хүү…” гэж ер бишийн дотноор дуу алдаж орхижээ. Хүүхдүүд писхийтэл инээд алдацгааж, галзуу солиотой тэр эмэгтэйг улам ихээр дооглон хашгиралдав. Гэтэл гуйлгачин эмэгтэй хүүхдүүдийн зүг гунигтайхан харснаа цааш өөрийн замаа хөөн явлаа. Жаалхүү энэ мөчийг хүртэл ээжийнхээ ямар ажил хийдгийг огт мэддэггүй байж. Тиймээс шившигтэйгээр олны доог тохуу болсон тэр эмэгтэйг өөрийн ээж гэдэгт итгэж ядан гуниглаж, золгүй хувь заяандаа харуусан гашуудав. Тэр гэртээ харихыг ч хүссэнгүй. Ээж нь хүүгээ хүлээн өдрийн ажилдаа ч гарахаа байж хаалга чагнан гудамж харуулдан, сургуулийнх нь дэргэдүүр эргэлдэнэ. Ингээд нэгэн өдөр хүүтэйгээ тааралдахад жаалхүү чөтгөр шулам харсан мэт цочин зогтуссанаа ээж рүүгээ уурсан хашгирав.-Та миний ээж биш. Миний ээж гуйлгачин байх ёсгүй. Миний ээж ийм хар муухай царайтай, олны шившиг байхыг би тэвчихгүй. Та өөрийгөө толинд харж үзсэн үү? Бурхан яагаад надад ийм муухай ээж заяаж байгаа юм бэ гэж халаглажээ. Ээж хүүгээ ширтэн хэсэг зогссоноо юу ч хэлэлгүйгээр олны дунд хутгалдан алга болов. Олон ч сар, олон ч хоног хүү ээжийгээ харсангүй. Тэр хичээлээ тараад гэртээ харих боловч ээж нь огт ирэхгүй байлаа. Эхэндээ хүү түүнийг үгүйлэн гунигласангүй. Төдөлгүй хүүгийн хоол хүнс барагдаж, гэр орон нь зэвхий даан тоосонд дарагдаж, өмссөн хувцас нь элэгдэн хуучрав. Хүү даарснаасаа болж хүндээр өвчлөн сургуульдаа явахаа больж, хөнжилдөө шурган хэвтсээр сүүлдээ ухаан нь балартан ээжийгээ эргээд ирж байна гэж хий хоосон зүйл харан дэмийрдэг болжээ. Түүнийг эргэж тойрох хүн ч байсангүй. Хорвоо дээр хоёулхнаа амьдардаг ээж, хүү хоёрыг хүмүүс огт үгүйлсэнгүй. Хүү бурхнаас өдөр бүр “Ээжийг минь ирүүлээч” гэж залбиран гуйдаг болов. Тэр дахин өндийн босох тэнхэлгүйгээр доройтон муудаж байгаагаа мэдэж байлаа. Бурхан харин таг дүлий мэт ганц ч хариу хэлсэнгүй. Хаврын нар цонхны хөшигний цаанаас ээсэн нэгэн дулаахан өдөр гэрийнх нь хаалга чахран онгойсноо жаалхүүгийн ээж гэрт орж ирэв. Хүү урьдахаасаа ч илүү үзэмжгүй муухай болон харагдах тэр эмэгтэйг өөрийнхөө ээжийг байгаасай гэж тун их хүссэн боловч нүдэндээ харагдаж байгаа тэр зургийг сүг сүнснүүдийн тохуурхал байх гэж боджээ. Тэр өөрийгөө дэмийрч хий юм харж байна гэж бодов. Гэхдээ л хүүд нүүр нь үрчлээгээр дүүрч, үс нь сэгсийн бууралтаж, хувцас нь тамтаг болтлоо урагдаж навсарсан тэр эмэгтэйг жинхэнээсээ өөрийнхөө ээж байгаасай гэж тун их хүсч байлаа. Хүү энэ сайхан зүүдээ үргээхгүйн тулд дахин гүн нойрондоо дарагдав.... Хүү дулаахан сайхан нарны туяа нүд рүү нь гялбасан ногоон талд ээжийнхээ өвөр дээр эрхлэн хэвтэж байлаа. Ээжийнх нь дотно үнэр хаа сайгүй сэнгэнэх бөгөөд дулаахан гар нь алжааж ядарсан зовхийг нь илэн нээлээ. Энэ агшинд ногоон тал гэрэл муутай хавчиг муу байшингийнх нь дотор тал болон хувирав. Хүү нүдээ нээгээд ээжийнхээ хайр гэрэлтсэн нүдийг олж харав. Тэгээд омголтож хатсан уруулаа арайхийн хөдөлгөөд,-Ээж ээ, та хаана байсан юм бэ? Би таныг хичнээн их хүлээсэн гээч гэлээ. Ээжийнх нь зовлонд гандсан нүүрнийх нь үрчлээс болгонд гэрэл цацрах шиг болсноо,-Ээж нь гоо үзэсгэлэнг эрж олохоор явсан юм гэж хариулав. Хүү ээжийнхээ харж ханамгүй дотно дулаахан царай руу харж байснаа,-Та тэртэй тэргүй хамгийн сайхан нь шүү дээ гэж амандаа бувтнахад ээжээс нь туяа цацарч байх шиг санагдана. Саяхан л харанхуй, хүйтэн ноёрхож байсан гэр нь бүхэлдээ гэрэл гэгээ татан уужим том болсон ч юм шиг ... Ийм нэгэн үлгэрийг бичиж дуусаад сая нэг уужим амьсгаа авав. Гэтэл нөгөөх сэтгэл дотор байраа зассан үзэгний маань хурц хошуу дахиад л хаа нэгтэйгээс дуу алдтал хатгууллаа. Би тэрхүү ханаж цадашгүй үл үзэгдэх шаналгаатай ам уралцан үзэлцмээр санагдав. -Чи ханахгүй байна уу? Би бичлээ шүү дээ. Yүнээс илүү юу хүсээд байгаа юм бэ гэж уурсан үглэхэд тээр дотроос өнөөх зовлонтой өдөөн хатгалга дахиад л өвдтөл хатгуулав. Би бачимдан сандрахдаа үзгээ шүүрэн аваад ширээгээ цоортол хатгавал үзэг цааш өөрөө чихран хөдөлж ээжийн тухай ийм нэгэн домгийг цаасан дээр буулгаж эхэллээ.…Төрүүлсэн үр нь ээжээсээ ичиж явдгийг дуулсан эхийн дотор харанхуйлж хэсэг зуур хүүгээ ширтэн тээнэгэлзсэнээ огцом эргэн алхав. Гэхдээ тэр хүүдээ огт гомдсонгүй. Нэгэнт л өрцнөөс нь унасан юм болохоор эх нь хүүгийнхээ үгийг зөв гэж бодож байлаа. Ингээд ээж хүүдээ таалагдах гоо сайхныг эрж олохоор алсын аянд гарчээ. Цас хуйсганан нүүр лүү ороолгосоор байсан боловч ээж сиймхий муу хувцсандаа улам гүн шигдээд хунгар туучин алхаад л байлаа. Амьтай болгоныг сөхрүүлэн сөгдүүлж, халуун амьсгалыг царцаан жиндүүлдэг нүд гялбам цагаан цас ээжийн тийнхүү эр зоригтойгоор урагшилж байгаад гайхсан боловч сурсан зангаараа нүүр нүдгүй хайран жиндүүлсээр л байлаа. Харин ээжийн хүүгээ гэсэн сэтгэл ер бусын халуун илч түгээж, суусан газрынх нь цасыг хайлуулан урсгана. Сүүлдээ ээжийн өмнө цас өөрөө сөхрөн суухад хүрэв. Тэгээд цас ээжээс,-Та ингэхэд юуны төлөө ингэтлээ хөр цасыг хайлуулан зүтгээд байгаа юм бэ гэж гайхан асуув. Ээж,-Би хүүдээ дулаахан сайхан харагдахыг хүсэж байна. Тиймээс гоо сайхныг эрж хайж явна гэж хариулав. Цас ээжийг дагуулан харж хөл доор нь үзэсгэлэнт ширхэгүүдээ дэвсэн зөөллөөд,-Миний анзаарснаар та энэ хорвоогийн хамгийн илчтэй халуун эмэгтэй юм. Тийм дулаанд хүмүүс дуртай байдаг биз дээ. Таны хүү танаас дулаахан ээж хаанаас олж болохыг би хэлж мэдэхгүй байна. Та буцаад гэртээ харьсан нь дээр байх гэв. Харин ээж,-Хүссэнээ олж аваагүй цагт би эргэж харихгүй гэж хэлээд цааш эрслэн алхав. Цас түүнд энэ хорвоогийн хамгийн гоо сайхан зүйл болох үзэсгэлэнт марал бугыг зааж өгөөд ээжийг аян замд нь үджээ. Ээж цааш сар, өдрийг алгасан явсаар марал буга дээр очив. Танхил ногоон нугадаа идээшлэн байсан марал буга ээжийг мөргөхөөр завдан мөнгөн эврээ гялтгануулан, цомбон туурайгаараа газрын хөрсийг малтан зогсоход ээж, эелдэг зөөлнөөр инээмсэглээд газраас шүүслэг сайхан өвс тасдан аваад түүн рүү аажимхан дөхөн очив. Харцнаас нь хайр гэрэлтэж, нүүрнээс нь туяа цацарсан тэр эмэгтэйн зөөлөн аалинд уярсан марал буга гараас нь шүүслэг өвсийг амтархан идээд ямар хэргээр хаа хүрэх гэж зорьж явааг нь асуулаа. Ээж хүүдээ сайхан харагдах гэж гоо сайхны эрэлд гарснаа хэлэхэд марал буга ихэд гайхаад,-Хүмүүс бүгдээрээ л буу шагайж намайг хөнөөхийг хүсдэг. Харин та надад энэ нугаас хэзээ ч олж амтлаагүй хамгийн сайхан өвсийг олж өглөө. Таны харц хамгийн зөөлөн бас хамгийн их гэрэлтэй болохыг би анзаарлаа. Тэгэхээр энэ орчлонд танаас сайхан хүн гэж үгүй байх гэж эсэргүүцээд гэр лүүгээ буцахыг зөвлөв. Харин ээж санаснаа олж авахаас нааш буцахгүй гэдгээ хэлээд цааш үргэлжлүүлэн явахад марал буга сэтгэл догдлуулан солонгыг зааж өгөөд “Энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл бол солонго гэж би бодож байна. Магадгүй тэр танд туслах биз” гээд хаа байгааг нь зааж өгчээ. Ээж солонгыг хайсаар алжааж ядрахаа ч умартан цааш алхав. Хуурай салхи нүүр алгадан давчдуулах хэдий ч ээж явсаар өнгийн солонгын амьдардаг газарт хүрч очжээ. Борооны дараахан өнгө өнгийн цагиргаараа амьтай болгоныг гайхуулан баясаж байсан солонго гэнэт аяншиж ядарсан ээжийг олж харав. Ээжээс нүдэнд үл үзэгдэм ер бусын гэрэл цацарч байх шиг санагдахад солонго уулын цаанаас түүн рүү өнгийгөөд хаа хүрч явааг нь сонирхон асуулаа. Ээж,-Та энэ хорвоогийн хамгийн сайхан өнгөнүүдийг өөртөө шингээсэн гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг билээ. Би танаас тэрхүү гоо үзэсгэлэнгээсээ ямхыг ч болов өгөөч гэж хүсэхээр зорьж ирлээ. Хүү минь намайг илүү сайхан байлгахыг хүссэн юм гэв. Солонго ээжийн зүг туяаран харснаа, -Ээж минь, та надаас нэг өнгөөр илүү харагдаж байна. Энэ орчлонд байдаг бүх өнгийг би мэдэх боловч танаас цацарч байгаа тэр сайхан өнгөнд чинь атаархаж байна.Тэр бол хайр гэдэг өнгө байна. Надад танд өгөөд байх зүйл алга даа. Та хүүдээ эргэж очсон нь дээр биз ээ гэж хариулав. Ээж санасандаа хүрэхээс нааш гэртээ буцахгүйгээ хэлээд цааш явахаар завдахад солонго ээжид энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл болох дэлгэрч байгаа цэцэг мэт үзэсгэлэнт охиныг зааж өгчээ. Ээж охины амьдарч байгаа газрыг эрэн явлаа. Явсаар солонго ч атаархан өнгөө бүдгэрүүлмээр танхил гоо биетэй туяарсан ягаан хацартай, салхи ч хүртэл хайрлаад ширүүхэн үлээж чадамгүй нэгэн гоо охин дээр хүрч очив. Ээж тэр охиныг хармагцаа хоёр нүднээсээ ганц ганцхан дусал нулимс тогхийтэл унагаад өөрийн алдсан бүхнээ олж харах шиг болжээ. Охин ядарч зүдэрсэн ээжийн нулимсыг зөөлхөн алгаараа арчиж өгөөд яагаад уйлсныг нь асуув. Ээж хүн бүхэнд хайрлагдам гоо үзэсгэлэнг эрж яваагаа хэлэхэд охин гунигтайгаар санаа алдаад,-Миний гоо үзэсгэлэнд харсан бүхэн сөхрөн унадаг нь үнэн. Гэхдээ би төгс биш. Учир нь жинхэнэ гоо үзэсгэлэнг ээж болоод л мэдэрдэг гэнэм. Би хэдийгээр бурханы хамгийн сайхан бүтээл мөн ч гэлээ ээж болсон цагтаа юугаар ч солимгүй тийм гоо үзэсгэлэнгээр үр хүүхдэдээ хайрлагдахыг хүсч байна. Тэгэхээр би энэ орчлонгийн хамгийн сайхан нь биш. Харин та бол тэр төгс гоо үзэсгэлэн яах аргагүй мөн гэжээ. Ингээд охин ээжийг ятган сэнхрүүлсээр нэгэнт ганцаардан зовж байгаа хүү дээрээ очихыг зөвлөв. Ээж цас, бороо, солонго, үзэсгэлэнт охиныг алмайруулам хүнд бодолдоо автсаар улам бөгтөр, улам жижигхэн, улам хөгшрөн муухай болоод хөлөө арай ядан зөөж алхсаар гэртээ хүрч иржээ. Гэртээ ирээд хүүгээ харж сэтгэл нь бага зэрэг тайвширсан эх тэр үед “Эвий хүү минь, эрх танхил үр минь. Чи л ганцаараа миний гоо үзэсгэлэнг голон гоморхдог. Тэгэхлээр энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл бол хүү минь, чи минь л байж таарна” гэж бодож байсан юм даа.
Эх сурвалж: Х.Болор-Эрдэнэ (www.goolingoo.mn)

Saturday, April 18, 2009

While You Were Sleeping


While you were sleeping I felt your heart beating.
While you were sleeping in my head love was repeating.
While you were sleeping all I could do was smile.
While you were sleeping I watched you for a while.
While you were sleeping I always held your hand.
While you were sleeping I knew where my heart would land.
While you were sleeping you would hold me near.
While you were sleeping I would cry all my tears.
While you were sleeping from you I knew I wouldn't part.
While you were sleeping I gave to you my heart

Monday, April 13, 2009

chiniihee zoolon engert naaldan bhdaa bi hamgiin zorigtoi ni .
chiniihee zoolon hartsand uyran bhdaa bi hamgiin uzesgelentei ni ..
chiniihee zoolon atgand bomboron bhdaa bi hamgiin uyangalag ni ..
chiniihee zoolon amisgaand uusan bhdaa bi hamgiin oolon ponjooloi ni!
Tiimee bi chamd hairtai bolson jiriin negen busgui!
Tiimee bi chamd uhaangui durlasan bdag l neg busgui !
Tiimee bi chamd setgelee ogson engiin negen busgui!
Tiimee bi chamaigaa shutej yavdag burhanlag negen busgui!


To :
My spouse Samarhan

From:
Karana

Ochil


Demii hoglorson ed zuilsed bi durtai

Deelee tailaad geegdsen sarnai met hayah durtai

Nuuremgii ania, galbirlag ohidod taltai

Nuudliin shuvuu, nutsgen moddod hairtai

Ogloohon salsan busgui odorjin namaig bodhod

Or zoolon huuhnuud ug holbon suuhad

Havar bolood namriig sanagalzan

Hair bolon gunigiig martaj

Hezeed galtai baidag zurhee ongoilgoj

Hereg bolgon shagaij harmaar sanagddagaa.

Ээжээ намайг бүү голооч.. Straight хүмүүний хэрцгийлэл...

Nart Yortontsiig harah gej tesch yadan huleene, bi
Namaig torsniig sonsog gej tenhee meden charlana, bi
Anhniihaa amisagalaa avaad erh duraaraa suniahdaa
Altan delhiin uudmiig aldalj neg uzne, bi.
Jargaltai eejiinhee tsaraig setgeldee bi tosoolno
Javhaalag saihan aaviigaa hamgiin mundagt tootsno.
Hohuun ineed setgeldee teen horvolzohod mini
Huiten meseer biyiig mini taschih sabn yum gejuu
ovdohiin erhend bi hichneen tiichen tsovhchivch
Ooriigoo bi uneheer avarch chadahgui ni ee.
Eejee namaig buu golooch.
Engeriig tani unerleh jargal hairlaach
henees ch iluu sain huuhed baiy, bi guuy.

Hertsgii allagiig zogsoo gej heleech, bi guuy.
Aavaa, ta namaig amid uldeegeech.
Aliv buh moroodliig mini hamgaalaach
Ugend chini ordog sain huuhed baian, bi guuy
Uhliin muug nadad buu tulgaach, bi guuy

Orchlongiin enehen zaid hamgiin taivan gazart
Odoohondoo bi torniod amar taivan noirsono.
Hairt ehiinhee hevliin bat behed naidaad hunii amidraliin saihniig taaj yadan tosoolno
Zuud moroodoldoo umban gantsaaraa ineen suuna.
Zuu shig hurts tomor biyiig mini sulben orood
Hoorch bayarlahaad l tiirchihdeg byatshan holiig mini .

Huiten ireeree horoodon orshoolgui taschihad ovdohiin erhend bi hichneen tiichlen tsovhitsovch
Uneheer bi ooriigoo avarch chadahgui ni ee.
Eejee, namaig buu golooch
Engeriig tani unerleh jaragl hairlaach.
Henees ch iluu isan huuhed baiy bi amlay.
Hertsgii allagiig zogsoo gej heleech , bi guuy
Aavaa, ta namaig uldeegeech .
Aliv buh moroodliig mini hamgaalaach
Ugend chini ordog sain huuhed bna
BI AMLAY.

Шөнө дунд



Àìèðëàíãóé èõ õүñýë үүëýí ñүүäðýýñ äàéæèæ

Àëàã äýëõèé àíèðãүéä àâòàí øөíө èðýõүéä

Àìðàã õîñóóä õàéðààðààð çóë àñààæ

Àëèàõàí æàðãàëäàà ñүëýëäýí óóñàõàä

Õàéðûí öýöýã øөíө óðãàäàã

Íàì ãүìèéí äóíäàõ òýð òàíñàã àÿëãóóíä

Íÿëõ үð õýâëèéä óðãàäàãҮëãýð óÿññàí áүүâýéí äóóòàé

Үãñýæ áүõ õîðâîî óÿðíàØөíө äóíä үð óðãàíà

Íàì ãүìèéí äóíäàõ òýð òàíñàã àÿëãóóíä

Íÿëõ үð õýâëèéä óðãàäàã

Үëãýð óÿññàí áүүâýéí äóóòàé

Үãñýæ áүõ õîðâîî óÿðíà

Øөíө äóíä үð óðãàíà

Ýíãýðýýñ ñүү èâëýæ

Ýëãýíä ýíõðèéõýí íàð àñàõàä

Үүëýí ñүүäðýýñ үðýý õàðàìëàí

Үíñýõäýý òàðíè øèâøèæ

Øөíө äóíä áè óðãàíà

Óäààí õүëýýñýí õүүãýý ñàíàæ

Óÿð÷ ñóóõäàà ñàíàæ áýòãýðýýä

Áóðõàä àìðàõ ãýãýýí øөíөөð

Áóóðàë ýýæèéí ñàí÷ãàíä ìөíãөí õÿðóó íýìæ

Øөíө äóíä èæèé ìèíü óðãàíà

Íөìãөí öàãààí ñàëõèàð îð÷ëîíã øèíæèæ

Íөìөð äóëààí ààâ ìèíü áîäëîî òàéëæ íîéðñîõîä

Ñàðíû ìөíãөí òóÿàíä äóõàíä íü үð÷ëýý íýìæ

Ñàéõàí ààâ ìèíü çүүäýëæ óõààí íýðíý

Øөíө äóíä ààâ ìèíü óðãàíà

Äàõèàä ë øөíө áîëîõîä îð÷ëîí èâëýíý

Äàëàé èõ õàéðàíä àìüäðàë үðæèíý

Àòàà õîðñîë ìóó áүõíýýñ àíãèä

Àíèðãүé ÷èâ ÷èìýýãүé øөíөөð

Àõèí äàõèí íàñ íýìæ.......

Tuesday, April 7, 2009

Dotood setgehuin tulaan...


Gerlee untraan orluugaa chimeeguihen alhan dohloo..Yaagaad ch yum genet bodol mini oorchlogdon orooniihoo neg buland chimeegui suuv. Ergen toirnoo ajhad sarnii gereld ter buhen bugd suumelzen oodoos mini shirten baigaa met haragdana. Nudee anin, ovdgoo tevreed bi suulaa.Biyniihee buh hesgeer oroond elsnii nuudel met ursan baigaa davchuu salhiig medren, huruuniihaa ondgoor buleen agaariig medren suuv. Zurh mini taivnaar tsohilj, amisgal mini zuguuhan garna...Ooriin yortontsiin tsenher, zoolon, shirdegen ovson deer hol nutsgen holooroo alhlan, hariin uner shingesen yagaan tsetsegsiin toosiig herhen nogoon tengerluu hiisen alga bolj baigaag haran baysan, humsiin chinee jijighen uulsiin ovort urgah ulemj moddin mochirluu zorig shuluudan avirna...Avirsaar, avirsaar, avirsaar...Neg medehnee gazart terhiin unaj buigaa medrene...Bodol mini deeshee garhiig husevch biy mini ul anzaaran ooriin duraar namaig unagana...Nudee neen bi hiisver yortontsuugee irlee...Tsantsan tsonhnii us setgeliin mini toli geltei ursan bh ni yutai taivan...

6 dah medrehui buyu hair...




Ongorson shono yaagaad ch yum neg l tavgui untlaa. Ovoo noir hureed untah ni getel shono dund hamag biy mini huit daan zurh mini salgalsaar serev... Tagtan deeree agaar amisgalangaa tamhia asaachhiid oddig shirten heseg zogsloo...Nam gum, bas mash eyeldeghen oodoos mini ineemseglene... Anh hairtaigaa uchirch bsan uyee dursan, odod nichdees ineemseglelee nuun husel tachaaliin tamhia sorov... Hun hairtaigaa uchirhaar 6 dah medrehui maani ulam hogjdog bololtoi. Esvel tuuniihee biyend uusan shingedeg baij ch boloh yum. 2 oor gazar baij tuuniihee haana ovdoj baigaag medchihne. Setgel sanaa ni yamar baigaa bas yu hiij bgaag ni hurtel olood medchihne....Hehehehe....haayaahan aimar ch yum shig... tuuniihee tolgoi deer garaa taviad haana yu ni ovdoj baina, haana ni barival deer ve geed l....Ter mini ch gesen yag minii adilaar mederdeg... Sonin yum shuu... Spice girls- iin ' 2 become 1 ' gedeg duug sanagduulah yuun.... Setgeliin melmiig neesen hair l ene buh zuiliig bii bolgodog gedegt hooson bodigal biy mini hurtel itgededeg yum shuu....Ingej bodsoor hooson orchlongoos dahin ireh uyed ali hediinee 54 minut ongorson bailaa...Tarhi mini ovoo taivshraad untah yanztai....

Monday, April 6, 2009

Gunigtaigaar gaylalzah nulimas mini...


Havar tsag ali hediinee aglag delhii deer mini zochilchihood nogoon daashinzaa omsoh geed belteglee hiin bgaa ni uneheer gaihaltai. Setgeldee ooroosoo ch nuun, hartsandaa hadgalj bsan shanalal mini onoo ogloo tsag ni bolood delberdeg galt uul met lugshin biynii mini buh es, sudas burees garhiig oroldon bgaag medren gariinhaa algiig huchtei gegch ni atgan ali boloh ooriigoo taivan bailgaj, sataaruulhiig oroldoj baisan avch neg l medehnee nulimsnii mini suveer haluun hailmag ursan hatsriig mini mos met hairan bgaag medev... Nulimsaa archin suuvch setgeldee hadgalaj bsan ter ih gunig zovlon mini aadar boroo mondortoi oron uyriin us guu jalga dagan ursah met baina... Amisgaa avah toolond mini gunigiin boroo ulam shiruusen, ami tavih gej bgaa met namaig ovtgono..Buh biyiig mini ovtgono....Es buriig mini shanalgan tarchlaana. Hair gegch edgeshgui ovchinii zangand zurhee siichuulsen hoorhiiloltei ter sohor modnii sharhiig emchilj ogmoor zurhlevch haayahan hatsraa gald isguuleh ni setgeliin mini jargal met odgoo sanagdah yum. ... Amidraliin urhind unasan setgeliin mini tarchilgaanig chi hezee yaaj oilgohuin....