Monday, October 12, 2009

Диваажинруу эргэсэн нь....


Диваажинруу эргэсэн нь.

Хатагтай Лиза Карибын тэнгисийн эрэг орчимоор алхан хавь орчимыг ажиглах бөгөөд түүний хонгор алаг нүд нь аясын салхинд алгуурхнаар анигдан байх ба нүцгэн байгаа хөл нь алтан шаргал элсний элчинд бүлээцэн байгаа нь мэдрэгдэнэ.

Тэнгисийн эрэг дэндүү гайхалтай давалгаалж байсан авч түүний гунигт дурсамжууд хамгийн сүүлд энэ газарт өнгөрөөсөн цаг хугацааг санагдуулан шаналгана. Лиза Жеймстэй яг энэ тэнгисийн эрэг дээр, 3 жилийн өмнө яг л энэ өдөр гэр бүл болсон юм.

Тэрээр даруухан, шулуун цагаан даашинз өмсөн буржгар өтгөн үсэндээ сарнай цэцэг хатган зогсож байх үедээ энэ дэлхийн хамгийн аз жаргалтай бүсгүй мэт санагдан харин түүний сүйт хархүү болох Жеймс зуны даавуун өмд, цагаан хөнгөн цамц өмсөн, үс нь үл ялиг замбараагүй байсан нь Лизагаас ч илүү даруухан атлаа аятайхан харагдаж байсан бөгөөд Жеймсын нүд нь тэнгэрийн од мэт баярлан гялалзаж байлаа.

Бүгд найрамдах Доминикан улсын Карибын тэнгисийн ойролцоо орших нэгэн бяцхан арал дээр 5 одтой зочид буудалд буудаллан, залуу насныхаа гал дөлөнд бадран инээн буй хосуудыг гар гараа барьж зогсох тэр үед сүмийн ламтан адисаа хайрлан хуримын тангарыг нь уншиж өгсөн билээ.

Аз жаргалдаа умбан буй хосууд маань урт удаан аз жаргалтай он жилүүдийг хамтдаа өнгөрөөх мэт санан , ирээдүйн хүүхдүүдийнхээ тухай ярилцан, шинэхэн гэргий маань 2 хүүхэдтэй болно гэж хэлхэд харин нөхөр нь 4 хүүхэдтэй болно гэсэн учир 2 охин 1 хүүтэй болoхоор ярьж суусан билээ.

Хаана амьдрах, хаагуур аялахаа хүртэл ярьцгаан хөөрцгөөж байв. Гэвч энэ бүхэн маш олон жилийн өмнө болсон мэт санагдаж байлаа. Заримдаа хэтэрхий их гомдол, цөхрөлд автсан хайр сэтгэл хэдхэн жилийн дотор тэр их хайрын уяаг тасдан үгүй хийх чадалтай байдаг бөлгөө.

Яг түүний адилаар Лиза өөрийгөө тэрхүү гунигт харууслаас чөлөөлсөн юм. Яасан гэж? Тэр энэ бүхнийг зөвхөн өөрийнхөө шинэ амьдрал, шинэ мөрөөдлийнхөө төлөө хийсэн юм гэжүү?
Түүний амссан тэр их зовлон, зүдгүүр аль хэдийн түүний сэтгэлээс мартагдсан боловч түүний яг одоо харж буй ногоон зүлгээр бүрхэгдсэн гайхамшиг гэмээр үзэсгэлэнт газар, зах хязгаар нь үл харагдах цэнхэртэн давлагаалж буй далайн ус, мөн хэзээ ч үл дуусах мэт элсний ширхэгүүдийг яахан мартах билээ.

Түүнийг ийнхүү бодлогошрон байх үед нэгэн эр тэнгисийн эргийн ойролцоо модон дундаас Лиза- г ажиглан сууна. Тэрээр далайн эрэг дээр зогсон далайн давалгааг ажиглан ямар нэгэн зүйл эсвэл хэн нэгнийг хүлээх мэт зогсож байгаа өтгөн хар үстэй Лиза-гаас хараагаа огтхон ч үл салгаж чадна.

Лизагийн гайхалтай үс, далайн ус гэмээр гэрэлтсэн цэнхэр нүд мөн даавуун зөөлөн материалтай нарын шулуун даашинз өмсөн байсан нь дэндүү үзэсгэлэнтэй харагдуулж байсан юм. Энэ залуу гэрэл зурагчин болхоор маш олон үзэсгэлэнтэй бүсгүүчүүлтэй уулзаж байсан боловч Лизагийн байгаа байдал түүнийг өөрт нь маш ихээр татаж байлаа.

Лизагийн байгаа байдал нь түүний бие сэтгэлийн ганцаардал байсан бөгөөд энэ нь залууг улам ихээр татаж байв. Залуу зарим зүйлсээс эмээж байсан боловч Лиза түүний урьд өмнө нь харж байсан бүсгүйчүүдээс тэс өөр санагдаж байлаа.

Далайн эрэг дээр зогсож буй Лиза түүнийг хэн нэгэн ажиглан байгааг мэдэрч байсан авч эргэж харсангүй. Түүнийг холоос ажин буй эрээс Лиза жаахан эмээж байсан ч яагаад ч юм нэг л тайван байв.

Лиза залууруу эргэн харах үед амьдралдаа ганцхан удаа мэдэрч байсан өнөөх гайхалтай мэдрэмжээ ахин мэдрэв. Залуу Лизаруу алгуурханаар алхаж байх үед тэдний харц бие биетэйгээ тулгарахад тэрхүү мэдрэмж Лизагийн хувьд энэхүү гайхалтай тэнгисийн эрэг дээр хэн нэгэн танихгүй хүнтэй биш харин олон жил уулзаагүй хуучныхаа андтайгаа уулзсан мэт санагдаж байв.

Тэгээд тэр 2 тэнгисийн эрэг дээр байдаг олон уушийн газрын нэгт хамтдаа суун нутгийн коктейл ууж эхлэх үедээ сая нэг ам нээн юм ярьж эхлэв. Уулзсандаа таатай байгаагаа хэлэн хаана буудаллаж байгаа, үндэсний хоол болон нутгийн иргэдийн элгэмсэг занг гайхан ярилцаж суулаа.

Тэд биеэ барин бие биенийхээ нүдрүү чимээгүйхэн ширтэн сууцгаах авч тэд урьд нь бие биенийгээ таньдаг байсан юм шиг санагдах ажээ. Тун удалгүй архи үйлчлэн мансуурч эхлэхэд тэдний яриа гүнзгийрэн тэд энд яагаад ирсэн, тухайгаа мөн Лиза амьдралдаа маш ихээр хайрлан, итгэж, энэ тэнгисийн эрэг дээр амьдралаа үүрд холбон хуримаа хийж байсан хүндээ олон жил гомдож явсан хэнд ч хэлж, ярьж зүрхлэдэггүй байсан сэтгэлийнхээ шархаа залууд нээв.

Лиза 6 сартай бие давхар болчихоод аз жаргалдаа умбан байх үед нэгэн зовлон түүнийг даган ирсэн ажээ. Бүсгүй гэртээ ээжтэйгээ амьдран харин Жеймс хотын гадна ажилладаг байсан учир хотод бараг ирдэггүй байлаа.

Эмч хүүхдийг нь төрөх боломжгүй учир ахин хүүхэдтэй болхийг зөвлөсөн юмсанж. Гэхдээ яаж? Лиза Жеймсийг олж хархаа ч больсон байхад хэрхэн хүүхэдтэй болох билээ? Удалгүй түүний сэтгэл хамт байж чадахгүй байгаа Жеймсийг үзэн ядаж эхэлсэн бөгөөд түүний хийж чадсан ганц зүйл бол төрөөд удаагүй байгаа амьгүй хүүгээ авч явхаас нь өмнө 3 цаг элгэндээ тэвэрсэн явдал юм.

Түүнээс хойш хэдэн сар Лиза гэр бүл, нөхөр мөн найз нөхөдтэйгээ ярихаа болин ганцаардмал нэгэн болон хувирав. Лиза хүүгийнхээ амийг авч одсон өвчинөөс тийм ч амархан салаагүй билээ.

Хүүгийнхээ оршуулган дээр нөхрийнхөө ард чимээгүй зогсон харин маргааш өдөр нь Жеймсээс салсан юмсанж. Лиза тэрхүү залуугийн нүдрүү эгцлэн хархад түүний амссан зовлон түүний нүднээс мэдрэгдэн байлаа.

Тэнгисийн эрэг дээр өнгөрүүлсэн эхний сард Лиза ганцаардлыг мэдрээгүй бөгөөд аймшигт зовлон түүнээс холдож байгааг мэдэрч байсан ч энэ нь зөвхөн эхлэл байсан юм. Лиза өөрийнх нь амьдралд ирээдүй байгааг мэдрэн амьдралынх нь гэрэл гэгээ нь энэхүү ухаалаг харцтай атлаа нулимсыг нь сэтгэлээрээ хуваалцаж чадах энэ эр байж болох юм хэмээн бодон суув.

Лиза болон түүний танил энэхүү газар гэрлэлтээ цуцлах гэж ирсэн хэрэг байсан ч Лиза-д боломж байгаа мэт санагдаж байсан учир Лиза ширээнээсээ чимээгүйхэн босоод Жеймсийн гараас атган уушийн газраас гаран 3 жилийн өмнө гэрлэж байсан тэнгисийн хөвөөн дээрээ ахин ирэв.

Маргааш өдөр нь Лиза гэрлэлтээ цуцлуулах байсан боловч өнөөдөр 3 жилийн өмнө амлаж байсан амлалтуудаа шинээр эхлэж болох итгэл ахин төрлөө.
Translated by: Karana.
Edited by : Zone.
2009. 10.11

No comments:

Post a Comment