Tuesday, January 13, 2009

..............

Шөнө дундын нам гүмхэн тэнгэр
Шүүрс алдаж, хар нялхаас дагасан эрх чөлөө минь.
Санаашрахад урамтай гүн харанхүйн туйл
Саваагүй үнсэлтийн мөр гэнэтхэн ирвэгнэх
Нууцгай дурсамжийн эдлэн
Шөнө чамд би хичнээн дуртай вэ.
Чиний модод хачин чимээгүй,
Мөчир дээр нь аниатай одод унтаж байх шиг.
Чиний үүлс ер бусын дөлгөөн,
Мөнхийн үнэний тухай бясалган суух шиг.
Чиний салхи даанч хөнгөн,
Санчигт хүрэх нь ч анзаарагдахгүй.
Чичирхийлэх чинь цээжний гүнд дуулдавч
Чихэнд хов хоосон.
Тийм гайхамшигтай.

1 comment:

  1. hi Karana.
    Enehuu blogiig neesend tani hundetgen mehiin yosloy.
    Mun end orj bui buh humuust iim blogtoi bolsond n bayar hurgii!
    Blog sonirholtoi bn gedegt itgeltei bn naizuudaa.
    Bichigdsen zuiluud taalagdlaa Karana.


    Samarhan

    ReplyDelete